Уншиж байна ...

ФОТО: "БЗД-ийн 29 дүгээр хороо зөвхөн борооны ус зайлуулдаг системтэй"

ikon.mn
2024 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Геодези, усны барилга байгууламжийн газраас Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Хас зах орчимд буусан уулын усыг соруулахаар ажиллаж байна. 

Тус дүүргийн 29 дүгээр хороонд нөхцөл байдал ямар байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газраас дараах мэдээллийг өгөв. 

Энэ талаар "Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас хотын хэд хэдэн байршилд шар ус бууж, зарим зам, талбайд ус хальсан нөхцөл байдалтай байна.

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо борооны ус зайлуулах системтэй. Гэхдээ энэ систем нь зуны улиралд борооны ус зайлуулдаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл өвлийн халиа, тошинтой холбоотой гаргалгаа хэсэгтээ хөлдөлтийн гүнээс дээш хэсгүүд нь хөлдсөн учраас энэ хэсгийг өндөр хүчин чадлын насосоор соруулах, усны машинаар зөөж, усыг ойролцоох үерийн сувгууд руу хийж байна. 

Одоогоор Геодези, усны барилга байгууламжийн дөрвөн бригад, 29 хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй байршилд дуудлага мэдээлэл авч байгаа. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд үерийн хамгаалалтын далан суваггүй, ус зайлуулах системгүй байршлуудад ажиллаж байна" хэмээн мэдээллээ. 

Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа хэсгүүд:

  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо
  • Монелын замууд дээр уулын амны ус хайлж орж ирснийг хэлж байна. 

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг