Уншиж байна ...

О.Хулан: Бидний хувьд түүхэн өдөр тохиолоо. Энэ медалийг авахын төлөө маш олон хожигдлын ард гарсан

П.Зоригт, IKON.MN
2024 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсад зохион байгуулагдаж буй "FIBA 3x3 Asian Cup 2024" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид хүрэл медаль хүртжээ. 

Тодруулбал

  • Монгол Улсын эмэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн ААШТ-нд хүрэл медалийн төлөө Хятадын Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаатай хожив.
  • Монгол Улсын эрэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн ААШТ-нд Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаатай хожсоноор хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. 

"FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хүрэл медалийн эзэн Монголын шигшээ багийн тоглогч О.Хулан сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Монголын эмэгтэй баг анх удаагаа энэ медалийг хүртэж байна. Бидний хувьд түүхэн өдөр тохиолоо.

Энэ медалийг авахын төлөө маш олон хожигдлын ард гарсан. Бид сайжирсан гэдгээ харуулж чадсандаа баярлаж байна. Биднийг дэмжсэн монголчууддаа баярлалаа" гэжээ. 

"FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хүрэл медалийн эзэн Монголын шигшээ багийн тоглогч Ч.Тэмүүлэн "Медальтай буцахыг маш их хүссэн.

Миний хувьд энэ бол анхны Азийн аваргын тэмцээн. Хүрэл медаль авсандаа бид үнэхээр баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.