Уншиж байна ...
Зураг
Зураг

"Монголын геологи, хайгуул 2024" чуулга уулзалтаар төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн судалгааны ажлуудыг хэлэлцэнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам /УУХҮЯ/, Үндэсний Геологийн алба зэрэг байгууллагаас эрдэс баялгийн салбар дахь үйл ажиллагаа болон түүний хэрэгжилт, төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт зэрэг сэдвээр өнөөдөр мэдээлэл өглөө. 

"Монголын геологи, хайгуул 2024” чуулга уулзалт гуравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд "Corporate convention" төвд болох аж. 

Уг чуулга уулзалтын хүрээнд үндсэн хуралдаанаас гадна гурван чиглэлээр буюу улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажил зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийх юм байна. 

Бизнес уулзалтад төрийн захиргааны байгууллагууд болон ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниуд мөн гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгийн биржээр үйл ажиллагаагаа явуулдаг брокерын байгууллагууд, хөрөнгө оруулалтын туршлагатай компаниуд, ашигт малтмалын тухай хуулийн мэргэшсэн фирмүүд, геологи хайгуулын зөвлөх үйлчилгээний чиглэлийн компаниуд оролцох аж. 

"Эрдэнэ Монгол", "Тэлмэн ресурс", "Степ голд", "Хан Өрнөд майнинг", "Халзан бүрэгтэй", "Бадрах энержи" зэрэг төсөл тус хөрөнгө оруулалтын уулзалтад оролцохоор бэлтгэж байгаа юм байна. 

Мөн геологич, инженерүүддээ зориулсан долоон чиглэлийн сургалтыг МУИС, ШУТИС-ийн мэргэшсэн багш нар бүтэн өдрийн сургалтыг хийх аж. 

Чуулга уулзалтын дараа буюу гуравдугаар сарын 31-ны өдөр оюутан болон геологичдын баг Баянзүрх хайрхан руу уулын авиралт хийх бол түүний дараа дөрөвдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд жоншны ил болон далд уурхайг танин мэдэх зорилгоор 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй гео аяллыг зохион байгуулах аж. Иймд уг аялалд геологичдыг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. 

Түүнчлэн олон улсын аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчид төрийн бус байгууллагуудыг чуулга уулзалтад өргөнөөр оролцож, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэв.