Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Амарбаясгалан: Ирэх жилүүдэд Хуримтлалын сангаас бэлэн мөнгө тараахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "2019 онд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд хүртээх ёстой гэсэн зарчим үйлчилж байна. Энэ талаар 2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг дараах байдлаар танилцууллаа.

Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Сангийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам дэргэдээ сан байгуулж, үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Баялгийн сан нь дотроо:

  1. Ирээдүйн өв сан
  2. Хуримтлалын сан
  3. Хөгжлийн сан гэсэн гурван сантай байх юм.

Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65% төвлөрч, хуримтлал үүсдэг. Хуримтлал 2030 он хүртэл явагдах бөгөөд ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулагдах хуультай.

Шинээр байгуулагдах хуримтлалын санг уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын 34%-ийн ногдол ашгаар бүрдүүлнэ. Жишээлбэл Оюутолгой компанийн Монголын эзэмшлийн 34%, Эрдэнэс Тавантолгой компанийн төрийн эзэмшлийн 72%-ийн 34%, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 34%-ийн ногдол ашиг уг санд төвлөрнө.

2023 оны санхүүгийн үзүүлэлтээр уул уурхайн компаниудын 34%-ийн ногдол ашгийг тооцоолоход 1.1 их наяд төгрөг болж байна. Ирэх жилүүдээс хуримтлалын сангийн хөрөнгө монголчуудын орон сууц, эрүүл мэнд, боловсролд бэлэн бусаар зарцуулагдана. Бэлэн мөнгө тараахгүй.

Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж, Хөгжлийн санг бий болгоно. Тухайн жилийн төсвийн давсан орлогын 50%-ийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ. Уг сангийн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Монгол Улсын 2023 оны төсвийн байдалтай харьцуулбал 326.7 тэрбум төгрөг хуримтлагдаж, орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаанд зарцуулагдах боломжтой" хэмээн танилцууллаа.