Уншиж байна ...

Д.Амарбаясгалан: Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, шийдвэр гаргасан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж мах бэлтгэлийн компаниуд худалдан авч, Улаанбаатарчуудын хэрэгцээг хангах чиглэлийг энэ оны нэгдүгээр сард өгч байсан.

Үүний дагуу мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны зүгээс уулзалт зохион байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар

  • Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна.
  • Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа.

Ялангуяа тав, зургаадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана.

Цас, зудын нөхцөлөөс үүдэн мал тарга тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1769191506882002