Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудлыг хөндсөн чуулганд 700 гаруй хүн оролцжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд өнөөдөр болж, нийслэл, орон нутгаас 700 гаруй хүн оролцож байна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Оролцогчдын зүгээс эрэгтэйчүүд эрт илрүүлэгтээ хамрагдахгүй байгааг хэлсэн бол эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хамтад нь асуудлыг авч үзэх ёстой талаар байр сууриа илэрхийлжээ.

Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллах аж.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.

Фото сурвалжилга

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг