Уншиж байна ...
Зураг
Зураг

Ж.Ганбаатар: Би охинтойгоо улсын мөнгөөр гадаад томилолтод яваагүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны Чингис хаан танхимд өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар олон нийтийн цахим сүлжээнд буй "охинтойгоо хамт гадаадад томилолтоор явж байна" гэх мэдээлэлд тайлбар өгөв. 

Тэрбээр "Би охинтойгоо гадаадад томилолтоор яваагүй. Төрийн мөнгөөр явна гэсэн ойлголт байхгүй. Манай яамнаас гурван хүн явсан. Танилцуулга тараагаад зогсож буй оюутнуудыг жил бүр тодорхой хураамж төлөөд хөлсөлж авдаг. 

Хүмүүст юм танилцуулах, тарааж өгөхөд гурван хүн хаана ч хүрэхгүй. Манай гурван хүн гол арга хэмжээ, асуудлыг зохицуулдаг. Төр, улсаа бодоод тусалж байгаа.

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам болон төрийн мөнгөөр явсныг баримтаар батлаад ирвэл би хэлье. Манай охин Торонтогийн их сургуулийг төгссөн" хэмээн ярив.