Уншиж байна ...

"Төсвийн хэт тэлэлт, алдагдал нь хадгаламж, зээлийн хүү өндөр байхад нөлөөлж байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Банкны салбарын 2023 оны тойм" судалгааг Монголын Банкны Холбоо болон Банк Санхүүгийн Академиас өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийн талаар Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар дараах мэдээллийг өгөв. 

2023 оны эцэст зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх зорилт тавьсан ч хангалттай хэмжээнд буурсангүй.

Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байлаа. 2019 онд жилийн дундаж хүү 16.9 хувь байсан. Үүнийг 2023 оны эцэс гэхэд дөрвөн нэгж хувиар бууруулж сарын нэг хувь буюу жилийн 12 хувь руу оруулж ирэх зорилт тавьсан боловч 2023 оны эцэст 16.7 хувийн зээлийн хүүтэй байна. 

Зээлийн хүү өсөлт, бууралт: 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

"Засгийн газрын үр ашиггүй зардлууд нь инфляцыг өсгөх, төгрөгийн гадаад валюттай харьцах суурь дарамтыг нэмэгдүүлж байна"

Төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нь хадгаламж, зээлийн хүү өндөр байхад нөлөөлж байна. Эдийн засаг сэргэж, татварын орлого нэмэгдэх үед засгийн газрын үр ашиггүй зардлууд нь инфляцыг өсгөх, төгрөгийн гадаад валюттай харьцах суурь дарамтыг нэмэгдүүлж байгаа тул төсвийг үр ашигтай зарцуулахад шаардлага өндөр байна. 

Төсвийн алдагдал: 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

Засгийн Газар, Монгол Банкны макро суурь орчноо тогтворжуулна гэсэн зорилт хангалттай биелэгдээгүй байна. 

Инфляцын түвшин: 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

12 сарын импортыг хангахуйц хэмжээний валютын нөөцтэй байх зорилт тавьсан ч дөрвөн орчим сарын хэрэглээг хангахуйц хэмжээний валютын нөөцтэй байна. 

Валютын нөөц: 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

Эх үүсвэрийн зардал: 

Эх үүсвэрийн зардал бууруулж өгөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн ч КОВИД-19-ийн буюу түр зуур хэрэгжих хуульд эх үүсвэрийн зардлыг бууруулах тодорхой заалтуудыг оруулж 2021, 2022 онд буурсан боловч хуулийн хэрэгжилт дууссанаас хойш эх үүсвэрийн зардал буцаад 2019 оныхоо түвшинд хүрсэн байна. 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

Зээлийн эрсдэлийн сангийн нийт активд эзлэх хувь: 

Чанаргүй зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийн үүргийг хангуулах ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгохгүй бол зээлийн эрсдэлийн зардал буурахгүй. 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

Хүүгийн бус зардлын нийт активд эзлэх хувь: 

Тогтворжуулалтын сан, хадгаламжийн даатгалын шимтгэл нь банкны үйл ажиллагааны зардал нэмэгдэхэд нөлөөллөө. Технологийн дэвшлийг ашиглах, түүний ач холбогдлыг тоон үзүүлэлтээр хэмжих хэрэгтэй байна. Банкууд нэгдсэн байдлаар АТМ ашиглах болсноор зарим төрлийн хураамжийг бууруулжээ. 

зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа