Уншиж байна ...
Зураг
Зураг

"Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлахын адил хэтэрхий үрэлгэн төсвийн бодлого эрсдэлийг нэмэгдүүлж байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Банкны салбарын 2023 оны тойм" судалгааг Монголын Банкны Холбоо болон Банк Санхүүгийн Академиас өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр үзүүлэлтүүдийг Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг макро эдийн засгийн нөхцөл байдал болон банкны салбарын тоон статистикын талаар дараах мэдээллийг танилцуулав. 

"IPO гаргасан банкууд хувьцаа эзэмшигчдээ нийт 443 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана"

2023 онд банкны салбарын хувьд: 

  • Эдийн засгийн өсөлтийг тэлэх тал дээр нөлөө үзүүлсэн. Зээлийн өрийн үлдэгдэл тус онд 23 хувиар өссөн. 
  • Системийн банкууд IPO гаргаж дууссаны үр дүнд хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө татаж, ногдол ашгаа хуваарилах хэмжээнд хүрсэн. 
  • IPO гаргасан банкууд хувьцаа эзэмшигчдээ нийт 443 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар ажиллаж байна. 
  • Банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 20 хувьд хүрсэн нь хадгаламжийн өгөөжөөс өссөн байна. 

"Төгрөгийн чангарал нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөхүйц байна"

2023 онд макро эдийн засгийн хувьд: 

  • Түүхэн дээд хэмжээндээ нүүрс экспорлосноос үүдэж эдийн засгийн өсөлт бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд нэлээд өндөрт орохоор долоон хувийн өсөлт үзүүлсэн. 
  • Манай улс импортоос илүүтэйгээр экспортолсон нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад чухал нөлөө үзүүллээ. 
  • Бодит эдийн засгийн энэ өсөлт болон нүүрсний экспортоос олох валютын урсгал, төлбөрийн тэнцэл нэмэгдсэн, валютын нөөц нэмэгдэж төгрөгийн ханш чангарсан. 
  • Төгрөгийн бодит ханшийн чангарал нь Монгол улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөхөөр байна. Манай улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байгаа нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөхүйц байна.
зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа

"Эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдахааргүй байгаа үед хэтэрхий үрэлгэн төсвийн бодлого эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна"

2024 онд эдийн засгийн төлөв байдал ямар байх вэ? 

  • 2024 онд төсөв нэлээд өндөр тэлэлттэй гарахаар байна. 
  • Орлого болон эдийн засгийг өөдрөг байхаар төсөөлж байгаа ч төсвийн орлого тасрахад эрсдэл нэлээд үүсэхээр төлөвлөж байсан зардлуудаа оны эцэс рүү гаргаж чадахгүй байх эрсдэл байна. 
  • Тухайлбал 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 35 хувийг эзэлж байсан бол 2024 онд гурван нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ орлого, өсөлтийг гаргахад томоохон сорилт тулгарна гэж үзэж байна. 
  • Хөдөө аж ахуйн салбарын хувьд нэлээд уналттай байгаа нь энэ ондоо эрсдэл байна гэж үзэж энэ удаагийн банкны салбарын тоймын сэдвийг "Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлах" гэж нэрлэсэн. Эрсдэл өндөр, эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдахааргүй байгаа үед хэтэрхий үрэлгэн төсвийн бодлого эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна гэж үзэж байна. 
зураг
 
`Банкны салбарын 2023 оны тойм` судалгаа