Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гандантэгчэнлин хийдэд шинийн 4-ний Их Ерөөл хурж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII Жарны "Хилэнт-Эх" хэмээх модон луу жилийн Цагаан сарын шинийн 4-ний "Их Ерөөл"-ийг Гандантэгчэнлин хийдэд айлдаж байна. 

Энэ үеэр мөн Алтан ганжуур, Гурван гүрэм номыг хурж байгаа билээ.  

Их ерөөл буюу Лхасын ерөөлийг шинийн 1-15-нд хурдаг уламжлалтай. Энэ өдрүүдэд таны буян, ерөөл асар их хүчтэй болж бүтэх нь дамжиггүй, цаг хугацааны хувьд гайхамшигтай адис жанлавтай юм. Иймд буянд сайтар хичээж, ерөөл талбиж энэ нас, жилийн засал ном гэдэг горилоор бус алсыг харж, ашдын ерөөлийг сайтар талбиж буян ном хийх хэрэгтэй гэж тайлбарласан байдаг аж.

Лхасын ерөөл хурсан орон хийдүүд сор залсны маргааш буюу шинийн 17-нд Майдар эргэх ёслолыг үйлддэг.

Сонирхуулахад сүсэгтэн олны хүсэлтээр цахим айлтгал, шашны нэвтэрхий толь бүхий мэдээ мэдээллээр бүрэн хангагдсан Гандантэгчэнлин аппликэйшн ашиглалтад оруулсан билээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг