Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Баярын өдрүүдэд бүртгэгдсэн согтуу жолоочийн тоо өнгөрсөн оныхоос 58 хувиар буурчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд 1,414 зам тээврийн осол бүртгэгдэж 14 хүн гэмтсэнээс 10 нь хүүхэд байна. Ослын улмаас нэг хүн нас баржээ. 

Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо өнгөрсөн оныхоос 57.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. 

Мөн өнгөрсөн онд 144 согтуу жолооч бүртгэгдэж байсан бол энэ онд уг тоо 61 болж 57.6 хувиар буурчээ. 

Сар шинийн баярын өдрүүдийн зам тээврийн ослын нөхцөл байдал 2023 он болон энэ онд: 

Битүүний өдөр болон шинийн 1,2,3-ны өдрүүдийн зам тээврийн ослын хоногийн мэдээ: