Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан, Архангай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасаар шуурч байна.

Тодруулбал Завхан, Архангай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын нутгаар цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдсан байгаа тул дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс онцгойлон анхаарууллаа.

Мөн орон нутгийн замд үүссэн саадыг арилгаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тухайлбал өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 

  • А14 дугаартай Ховд-Манхан-Улсын хил чиглэлийн 195-200км, 201-205км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдер, ачигчаар цэвэрлэж байна. /Ховд-АЗЗА ТӨХК/
  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн 45-53 км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдерээр цэвэрлэж байна./Архангай-АЗЗА ТӨХК/
  • А0601 Элсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замын 335-360км хооронд зорчих хэсэгт хэсэгчлэн хунгарласан цасыг автогрейдрээр цэвэрлэж байна. /Хархорин-АЗЗА ТӨХК/
  • А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 37 дах км-т, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 12 дах км-т цас хунгарлаж нарийссан хэсгийг автогрейдрээр цэвэрлэж байна /Дундговь авто зам ХХК/
  • А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 1-50км-т зорчих хэсэгт хэсэгчлэн хунгарласан цасыг цасны машинаар цэвэрлэж байна./Харгуй ТӨХК
  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа орчимд 397-398 км-ийн хооронд цасан шуургатай, авто замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Завхан АЗЗА ТӨХК-иас Солонготын даваа руу цас буудагч автомашин, ажилчдыг нэмэлтээр замд гаргаад байна. /Завхан АЗЗА ТӨХК/.
https://www.facebook.com/reel/711714594366916

 

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ