Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн 1-ний өдөр зам тээврийн 391 осол гарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25 бүртгэгдэв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинийн 1-ний өдөр гарсан зам тээврийн хэрэг зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав.

Өчигдөр зам тээврийн 391 осол гарсан байна. Үүний улмаас гурван хүүхэд гэмтжээ. Түүнчлэн согтуугаар жолоо барьсан 25 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлийн хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Харин энэ үйлдэл дахин давтагдвал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Жолооч, иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангана уу. 

зураг