Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: ЭТТ ХК-ийн ногдол ашиг ₮104,000 өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ

Б.Даваабазар, iKon.mn
2024 оны 1 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийн тухай зэрэг 22 асуудал хэлэлцэж, танилцжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг.

Ингэж үзвэл 2022 оны 1,072 хувьцааны ногдол ашиг нь татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ. 104,000 төгрөг бол татвар суутгагдсан дүн.

Тодруулбал 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан.

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна. 

Үндсэндээ 2022, 2023 оны 1,072 хувьцааны ногдол ашиг болох 362,000 төгрөгийг татварын дараах байдлаар ард иргэдийн гар дээр олгохоор болж байна. 

Ногдол ашиг бол халамжаас өөр ойлголт.

Цаашдаа иргэд ногдол ашгаа заавал бэлэн мөнгөөр нь шууд авдаг биш дотоодын бонд гаргадаг, хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэдтэй хийсэн гэрээний үндсэнд санхүүжилт хэлбэрээр оруулдаг. Банкны хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний хүү төлдөг байх боломж Эрдэнэс Тавантолгой ХК-д байгаа" гэв.

энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1133421210991071