Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн баталгаанд анхаарах хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааны асуудал сүүлийн үед олны анхаарал татаад байна.

Орон сууц өгөх, мөнгөн тусламж олгох нь тодорхой хэмжээнд дэмжлэг болох боловч үр хүүхдүүдийнх нь цаашдын амьдралд дорвитой нөлөөлж чадахгүйг иргэд олон нийтийн сүлжээнд бичсээр буй.

Иймээс албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Гэхдээ амь насаа алдсаны дараа биш үүрэг гүйцэтгэх явцад эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах нь хамгаас чухал байгааг энд онцолъё.

Одоогийн байдлаар тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Нийт алба хаагчийн хувцас хэрэглэлийг хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ОБЕГ-ын дарга хэлсэн.