Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Урт цагааны худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж эхэллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санал өгсөн иргэдийн 96% нь дэмжсэн. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байгаа аж.

Урт цагааны барилгыг нураах ажлын Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ.

Өнөөдөр А корпусыг буулгана. Урт цагаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ч гэрээ хийсэн 24 аж ахуйн нэгж, зургаан иргэн байдаг. Эдгээр нь хамгийн бага үнээр нийслэлтэй гэрээлж, цааш нь түрээсэлдэг байсан.

2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Нийт зургаан удаа албан мэдэгдэл өгсөн.

Хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар барилга барихгүй” хэмээн мэдээлэв. 

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзээд, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргаж байжээ. 

ФОТО:

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс