Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг нурааж ногоон байгууламж болгох уу, худалдааны төв барих уу гэдэгт иргэд саналаа өгнө үү

Б.Манлай
2023 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "1960-1962 оны хооронд баригдсан 8,000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч, хятадууд барьсан юм билээ.

Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. ХУРДАН системийг ашиглаж байгаа учир хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй.

Санал асуулгыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд явуулна.

Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.

Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээн ярилаа.

Урт цагааны гудамж гээд нэвтрүүлэг байдаг. Энэ нэрээр нь ногоон байгууламж байгуулж болохгүй зүйл байхгүйг тэрбээр хэлэв.

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/317157961029315