Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв
Гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ хэлэлцэв. Тодруулбал Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг гишүүдийн 60.5 хувь нь дэмжлээ. Түүний хувьд гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр буюу аравдугаар сарын 12-нд гаргасан байна.
Харин өмнөх хотын дарга Д.Сумъяабазарын тухайд ажлаасаа чөлөөлөх өргөдлөө Ерөнхий сайдад аравдугаар сарын 2-нд өгсөн.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж, Х.Нямбаатарыг НИТХ-ын санал хураалтаар 78.6 хувь нь дэмжсэн билээ. Улмаар түүнийг Ерөнхий сайд хотын даргаар батламжлах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
