Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Лэнд Бонд”-ын ₮5 тэрбумын эргэн төлөлт хийгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 7 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 06 дугаар сард татан төвлөрүүлсэн “Лэнд Бонд”-ын үндсэн болон хүүгийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгө оруулагч нарынхаа үнэт цаасны дансанд байршууллаа.

Дижитал хөрөнгө оруулалт “Лэнд Бонд”-ыг олон нийтэд санал болгож, 5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж нийт 504 хөрөнгө оруулагч нараас 7,583,500,000 төгрөгийн захиалга хүлээн авч, татан төвлөрүүлэхээр зорьсон үнийн дүнгээс даруй 51.6%-иар давж биелж байсан юм.

ЛэндМН нь “Лэнд Бонд”-ын хүүгийн төлбөрийг хагас жил тутам тогтмол, хугацаандаа хөрөнгө оруулагч нарын дансанд байршуулсан байна. Мөн ЛэндМН нь байгуулагдсан цагаасаа хойш үнэт цаасны зах зээлд хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг санал болгон хөрөнгө оруулагч нарынхаа итгэлийг хүлээн, хөрөнгийн зах зээлд өөрийн байр суурийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Харилцагч та бүхэн “Лэнд Бонд”-ын үндсэн болон хүүгийн төлбөрийг өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан авна уу.

Бидэнд итгэж хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагч нартаа баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.