УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар чуулганы хуралдаанд үг хэлэхийн далимаар сэтгэлээ “илчилж” хуралдаанд сууж байгаа гишүүдийг баясгаад авав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байх үеэр Ц.Оюунбаатар гишүүн нэр дэвшигч Д.Солонгод хандан үг хэлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ Г.Уянгад хандаж хэлэхэд... Юм болгон дээр Г.Уянгыг бодсоор байгаад нэрийг нь андуураад хэлчихлээ” хэмээв.
Мань гишүүн бантсандаа “Уянга гишүүн Цэцийн гишүүн болох болтугай” хэмээн ерөөгөөд хэлэх үгээ дуусгасан юм.
Ямартай ч түүний энэхүү андуурал зүүдээ ярих гээд хулгайгаа ярихтай адил зүйл болох шиг. Гэхдээ үргэлж уцаартай суудаг УИХ-ын гишүүдийг түүний энэхүү эндүүрэл хэсэгхэн ч бол баясгаад авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!