Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголд амьдарч буй Украины иргэд дайныг эсэргүүцэж жагслаа

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад Украины 90 гаруй иргэн амьдарч байгаа аж. 

Эдгээр иргэний болон Украинд их, дээд сургууль төгссөн монгол иргэдийн төлөөлөл хамтдаа "The Beatles"-ийн хөшөөний дэргэд үзэл бодлоо илэрхийлэн жагслаа. 

Украинд төгсөгч Т.Баярмагнай "Бид дайныг эсэргүүцэх хэрэгтэй. Энэ бол хэнд ч хэрэггүй. Дайнаар асуудлыг шийддэг цаг хэзээний өнгөрсөн" гэсэн юм.

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Украины иргэн Игорь тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар "Дайн 2014 онд Крымийн хойгийг эзэлж авснаас эхтэй. Цаашлаад Донбасс руу түрэмгийлсэн. Энэ найман жилийн хугацаанд 15,000 гаруй украин хүн амиа алдсан. Үргэлжлэл нь одоо болж буй үйл явдал.

Жирийн энх тайван байсан хотуудыг бөмбөгдөж байна. Манай аав, эгч, гэр бүл нь шөнө бүр зоорийн давхарт хоргодож, зугтаж хонож байна. Түгшүүрийн дохио байнга хангинаж байгаа" хэмээв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш чухал. Та бүхэн бүх талын эх үүсвэрээс мэдээлнэ үү. Барууны болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгслээс эх сурвалж аван мэдээлэхийг хүсье. Монголын ард түмэн бол мэргэн ухаантай. Монголчууд бидэнд маш сайхан хандаж байгаа" хэмээв. 

Жагсаал маргааш Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайд болох юм. 

ФОТО:

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг