ГССҮТ-ийн даргаар томилогдсон боловч эмнэлгийн эмч, ажилтануудын эсэргүүцлийн улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа Ц.Энхбаяр тэргүүтэй удирдлагын баг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Б.Бүргэд тэргүүтэй эмч нар удирдлагын багийг гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж, дооглон тохуурхаж эрх чөлөөнд халдлаа.
Шалтгаан нь түүнийг эсэргүүцэж, эмнэлгийн ажилчдыг турхиран ажлаас гарах өргөдлийг нь бичүүлсэн Б.Бүргэд эмчийн үйлдэл хэрээс хэтэрсэн гэж тэд үзжээ.
ГССҮТ-ийн даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа Ц.Энхбаяр хэлэхдээ “Би Эрүүл мэндийн сайдын есдүгээр сарын 25-ны тушаалаар энэхүү албан тушаалд хуулийн ёсны дагуу томилогдсон. Гэтэл хөдөлмөрийн ямар ч харилцаа үүсээгүй үед буюу ажилд орсон эхний өдрөөс эхлэн Б.Бүргэд тэргүүтэй эмч нар удирдлагын багийг гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж, дооглон тохуурхаж эрх чөлөөнд халдлаа.
Түүгээр зогсохгүй өвчтнүүдийг барьцаалж, тулган шаардалт явуулж, нас барсан хүнээр улс төр хийсэн. Мөн эмнэлгийн ажилтнуудыг зохион байгуулалттай байн байн цуглуулж, ирэхгүй бол айлган сүрдүүлсээр 85 эмч ажилтныг ажлаас гарах өргөдлийг нь бичүүллээ.
Гэтэл тэдгээр ажилтнууд эхнээсээ гэм буруугаа ухаарч "Буцаж ажилдаа оръё" гэсэн өргөдлөө өгөөд байна. Одоогийн байдлаар долоон эмч ажилдаа буцаж орох хүсэлтээ гаргаад байна” гэлээ.
Тиймээс Б.Бүргэд тэргүүтэй албан хаагчдыг нэр төрд халдсан, ажил хутган үймүүлсэн гэж үзэн учирсан хохирлыг нөхөн төлүүлж, мөн уучлал гуйхыг шаардаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Түүний хийсэн мэдээлэлд нэгэн сонирхолтой зүйл байсан нь ГССҮТ-ийн эмч, ажилтнуудыг уриалан дуудаж, халагдах өргөдлийг нь бичүүлсэн гэх Б.Бүргэд эмч өөрөө ажилдаа эргэн орох өргөдөл өгсөнийг сэтгүүлчдэд үзүүлсэн нь байв.
Энэхүү өргөдөлд Б.Бүргэд эмч үүссэн нөхцөл байдалд гэмшиж буйгаа илэрхийлээд эргэн ажилдаа орох хүсэлтээ байгаагаа дурджээ. Харин ГССҮТ-ийн удирдлагууд түүний хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Учир нь тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд ГССҮТ-д эмх замбараагүй байдал бий болгож, нийгэмд буруу ташаа мэдээлэл цацсан гэж үзжээ.
Юуай ч ЭМЯ-наас ГССҮТ-ийн шинэ дарга сонгон шалгаруулах ажлыг энэ сарын 23-25-нд зохион байгуулах бөгөөд,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!