ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны “Ёодол” цомог мэндэллээ

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Түүний “Ёодол” цомог нь энэ төрлөөр манайд хийгдсэн анхны цомог юм

Анх “UBS” телевизийн “Universe best songs” наадамд ёодол хэмээх сонирхолтой төрлөөр дуулан олонд танигдсан залуу дуучин П.Баярцэнгэл анхны цомгоо “Ёодол” нэртэйгээр өлгийдөн авлаа.

Түүний “Ёодол” цомог нь энэ төрлөөр манайд хийгдсэн анхны цомог юм.

Уг цомог нь зургаан ёодол дуунаас бүтсэн байна. Түүнчлэн уг цомогт багтсан «Holly Dolly» дуугаа дүрсжүүлсэн нь залуусын дунд хит болжээ. Түүний цомогт багтсан дуунуудаас та инээд хөөр, аз жаргал, баяр баясал гээд гэгээлэг бүхнийг авах болно. Учир нь ёодол нь зөвхөн инээд хөөрийн тухай дуулдгаараа онцлог аж.

Залуу дуучин П.Баярцэнгэл энэ цомгоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гаргасан гэнэ. Харин шинэхэн цомгийн баяр нь маргааш 22:00 цагт “Центро” клубт болох аж.

Цомгийн баярт “Мотив”, “Crash bash” түүнтэй хамтран дуулсан реппэр Женни, дуучин Ану нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна. Түүнчлэн эртлэн ирсэн 20 залууд шинэ цомгоо гардуулахаар болжээ.

Зураг