ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан намын тамгатай холбоотой түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан.

Үүнд:

  • Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр,
  • Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Ардчилсан намын тамгатай холбоотой маргааны асуудал шийдэгдээгүй бөгөөд анхан шатны шүүхэд хуулийн процесс үргэлжилж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.76.6] 2021/5/17
Хүмүүсийн үзэл боодолд хязгаар гэж байхгүй.Гэхдээ нэгийгээ худлаагаар хэт харлуулах нь муу.Баттулга тийм ч яахаа алдсан хүн биш дээ.Дандаа шинийг эрэлхийлж явдаг,бусдын ул шагайгаад байдаггүй,бүтээлч сэтгэлгээтэй,ер нь бөгс долоогоод байдаггүй хэв нэг төлөв даруу гүндүүгүй Монгол эр хүн.
2 | 5 Хариулах
Иргэн [66.181.161.74] 2021/5/17
Арчаагүй нэг Намын шүүхтэй болждээ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.182.64] 2021/5/17
АН-г Эрдэнэ гэж нэг хулгайч дампууруулчихлаа. Угаасаа Мэдээллийн урсгал нэвтрүүлэгт орсон бүх хүмүүс нэг талын хүмүүс юм. Монгол улсад одоо Сү.Батболд гэж хүн бүгдийг захирч байна даа
3 | 3 Хариулах
Зочин [202.179.21.236] 2021/5/17
Иймхэн юм эргэлзээгүй тогтоочихож чадахгүй шүүхтэй байх гэж !
1 | 2 Хариулах
tiireltet umhii huren [122.201.31.180] 2021/5/17
ingeed Erdene yalalt baiguullaa bayar hurgey.
3 | 2 Хариулах
Зочин [192.82.74.143] 2021/5/17
Huuye nastnuudiin 1 sayaiig uguuchee yasan hudalch hulgaichuud ve bnga l hudlaa dongosood bhiin
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.234] 2021/5/17
МОНГОЛОО ХОРЛОХ ГЭСЭН БИЧЭЭЧ ШААРНУУД ИХ БАЙХ ЮМ АА .ХӨЛС АВДАГ ЮМНУУД БАЙГАА ДАА
1 | 0 Хариулах
a [66.181.179.216] 2021/5/17
Ardiin nam ch huchindej bainadaaa !
2 | 2 Хариулах
Зочин [202.131.236.138] 2021/5/17
Халхын заяа их гэдэг шиг 10-н жил төмөр зам том төслүүдээ гацаалгаж, 4-н жил дээрээ залж хошногдуулж байж арах хийж Женкогоос саллаа. Энэ хооронд Орос улс 2 том нүүрсний уурхайн баяжуулах, төмөр замаа шийдээд Хятадтай холбосон. Одоо ядуу буурай Монгол нь төмөр зам барьж болно биз дэ Путин гуай. Монгол дахь албан ёсны дистербютерээрээ дамжуулж мань хэдийгээ олон жил шоголлоо. Тролл армиа аваад Женкогоо аваад далд ороосой бурхан минь
17 | 3 Хариулах
монгол [139.5.217.214] 2021/5/17
Монголд учруулсан хор хохирлых нь төлөө шүүх хэрэгтэй шүү
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.154] 2021/5/17
Энэ сонгууль будлиантуулах гээд байгаа жанхуугийн суганы үснүүдэд хуулийн арга хэмжээ ав
6 | 2 Хариулах
[202.9.46.169] 2021/5/17
Харин хэн нь будилуулж байгаа билээ???
3 | 1 Хариулах
Ц.Нямдорж [107.127.53.25] 2021/5/17
женкогийн зуурсан гамин царайлсан ЖАН намынхан л сонгууль будлиантуулах гээд байгаа биз дээ?
2 | 0 Хариулах