Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэр амьдарсан он жилүүдээсээ илүү амьд байх болно. Эрх чөлөөнд төгсгөл гэж үгүй"

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэмийн эсрэг тэмцэлд амьдралаа зориулсан агуу хүн Нелсон Мандела хэдхэн цагийн өмнө амьсгал хураажээ.

Өчигдөр орой орон нутгийн цагаар 8:50-д таалал төгссөнийг ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жакоб Зума мэдэгдлээ.

Мандела нь цагаан арьстнуудын дэглэмийн үед 27 жил шоронд хоригдож, 1990 онд суллагдаж байжээ. Шоронд хоригдож байх үедээ олж авсан уушигны эмгэгээ эмчлүүлэн Претори хотын эмнэлэгт хэвтэж байсан юм.

Тэр 1994 онд ӨАБНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгчөөр сонгогдож байсан билээ.

Түүний талаар олон нийтийн сүлжээнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна: