Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарваган тахлын уушгины хэлбэр коронавирусийн халдвартай маш төстэй хүндэрдэг"

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын талаар мэдээлэл өгдөг ЭМЯ-ны ээлжит хурлын тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Ховд аймагт гараад буй тарваган тахлын халдвар авсан иргэний биеийн байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Ховд аймгийн төвд 27 настай эрэгтэй тарваган тахлын уушгины хэлбэр гэсэн оноштойгоор бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа. Биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд ойрын хавьтал 60 гаруй хүн, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүнийг тогтоосон.

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон байгаа.

Тарваган тахлын уушгины хэлбэр нь коронавирусийн халдвартай маш төстэй хүндэрдэг, хүндрэл ихтэй өвчин. Тиймээс манай ард иргэд тарвага агнахгүй байх, түүхий эд эрхтэнийг нь идэхгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй.

Тарваган тахал булчирхай, уушги, гэдэсний гэсэн гурван үндсэн хэлбэртэй. Эдгээр дотроосоо хамгийн их халдвар тараадаг нь уушгины хэлбэр бөгөөд цэрээр халдвар маш хурдацтай тархдаг. Тийм учраас нэгдүгээр хавьтлын бүх хүнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээ хийх арга хэмжээ авна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.