2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

ФОТО: Монголын телевизүүдийн чуулган болж байна

М.Сувданзаяа, iKon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголын телевизүүдийн чуулган өнөөдөр “Үзэгчийн эрх ашиг” сэдвийн дор тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Чуулганыг нээж Монголын Телевизүүдийн Чуулганы гүйцэтгэх захирал М.Уламбадрах  "Өнгөрсөн жил хийсэн ажлуудаа тайлагнаж, цаашид оюуны өмчийг дээдлэн, телевизийн салбарт тулгарч буй олон асуудлыг ярилцаж, энэхүү чуулганаараа хамтдаа шийдэл олъё" гэлээ.

Чуулганаар “Үзэгчийн эрх ашиг”, “Оюуны өмчийн асуудал” зэрэг сониорхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөж, “Өргөн нэвтрүүлэг ба нийтийн эрх ашиг” судалгааны танилцуулга, “Монголын медиа зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал”, “Өргөн нэвтрүүлгийн салбарыг хэн, хэрхэн зохицуулах ёстой вэ?”, “Үзэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн орчин хэрэгцээ, шаардлага” зэрэг илтгэлүүд тавигдана.

Мөн “Үзэгчийн эрх ашиг-Өргөн нэвтрүүлгийн хуулиас үзэгч хожих уу? Салбар төлөвших үү?” сэдвээр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, оюуны өмчийн газрын болон бизнесийн байгууллагын төлөөллийн хооронд хэлэлцүүлэг өрнөх юм.

Түүнчлэн өнгөрсөн жилийн Монголын телевиз үзэлтийн талаарх судалгаа, зах зээлийн шинэ мэдээллүүд болон хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, олон улсын чиг хандлагуудын талаар илтгэгчид хөндөж, үзэгчид ээлтэй, чанартай бөгөөд сонирхолтой агуулга бүтээх талаар хэлэлцэх юм байна.

Телевизийн салбарын зохицуулалт, хараат бус байдал, агуулга үйлдвэрлэгч түгээгчдийн хооронд үүсч буй сорилт, асуудлуудыг ярилцаж, шийдлийг олох гол индэр нь уг чуулган байх учиртайг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

x