- Автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй -
Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаасан.
Харин Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажил дуусаж, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ.
Ингэснээр Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах юм.
Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай.
2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ хугацаанд хуучин Замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнгын ажиллах юм байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!