2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Вашингтон ОХУ-ын эсрэг ээлжит хоригоо өнөөдөр зарлана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

АНУ-ын НҮБ-д суух элч Никки Хэли ОХУ-ын эсрэг зарлах ээлжит хоригийг Даваа гарагт танилцуулна гэж Ням гарагийн орой CBS сувагт ярьжээ.

Түүний энэ мэдэгдлээс нэг хоногийн өмнө АНУ, Франц, Британи улсууд Сирид пуужингийн цохилт өгсөн юм.

Энэ удаагийн хориг нь Башар Аль Ассадын дэглэмтэй зэвсэг, техникийн наймаа хийдэг компаниудад чиглэх бололтой.

Хэли бас Бямба гарагийн үүрээр Сирийн химийн зэвсгийн байгууламжуудад өгсөн холбоотнуудын цохилтыг өчигдөр хэд хэдэн хэвлэлээр зөвтгөн тайлбарлажээ.

“Бидний өгсөн хатуу сануулгыг бүгд мэдэрсэн байх гэж би бодож байна. Улмаар тэд (Сири, Орос) үүнийг сонсоно гэдэгт найдаж байна” гэж Никки Хэли CBS сувгаар ярьсан юм.

Хэли бол Вашингтоны засаг захиргааныхнаас Оросыг хамгийн хурц шүүмжилдэг хүмүүсийн нэг. Ялангуяа Сиритэй холбоотой асуудал дээр тэр хатуу байр суурь баримталдаг.

Хэли “Ассад ард нь Орос байгаа, НҮБ-д Орос түүнийг хамгаална гэдгийг мэдэж байгаа учраас хэт харгис түрэмгий байгаа юм. Бид химийн зэвсгийг өчүүхэн хэмжээгээр ч хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэдгийг бүгд ойлговол зохино” гэж “Fox News Sunday” хөтөлбөрт орохдоо ярьжээ.

Энэ сарын эхээр Вашингтон Оросын 24 нэр нөлөө бүхий хүний эсрэг эдийн засгийн хориг зарласан юм. Ийнхүү нэг сарын дотор хоёр дараалан хориг зарлахаар болж байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x