Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МУИС-ийн 30 оюутан Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой олгодог Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Сүмитомо корпораци нь Японы нэр хүндтэй компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжихээр оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгосон бөгөөд МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэрэмжит тэтгэлгийг 23 дахь удаагаа олгож байна.

Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд хөтөлбөрт тэнцсэн оюутнууд шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг хүртдэг. Энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрт шинээр сонгогдсон 7, үргэлжлүүлэн авах 23, нийт 30 оюутан тэтгэлэг гардав.

МУИС-ийн 30 оюутан Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор МУИС-ийн 468 оюутан хүртсэн байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Г.Дуламсүрэн “Би Архангай аймгийн 10 жилийн сургуульд сурч байхдаа хичээлээ сайн хийдэг, уралдаан тэмцээнд өөрийгөө сорьдог даруухан охин байсан. МУИС-д оюутан болоод бусад оюутнуудтай өөрийгөө харьцуулахад олны өмнө үг хэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй байдлаа анзаарсан. Энэ үед Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарласныг үзээд өөрийгөө сорихоор шийдсэн.

Эцэст нь Сүмитомо корпорацийн тэтгэлэгт оюутан болсноор өөртөө итгэх итгэл маань улам нэмэгдэж, хичээлдээ шамдан суралцан, санхүүгийн хувьд маш том дэмжлэг хүртсэн. Энэхүү тэтгэлгийг оюутан өөрөө хичээвэл 4 жил дараалан авах боломжтой. Тиймээс дараа дараагийн тэтгэлгийг авахын тулд хичээлдээ шамдан, урлаг, спортын амжилт үзүүлэн, өөрийнхөө нийгмийн идэвхийг сайжруулсан.

Сүмитомо корпорацийн хамт олон болон МУИС-ийн удирдлагууд, Оюутны хөгжил үйлчилгээний газарт талархсан сэтгэлээ илэрхийлье” гэлээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг