2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
22°

ТАНИЛЦ: МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛСАН 11 БАРИМТ БИЧИГ

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 9
iKon.MN

- БНХАУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

 
Гэрэл зургийг mpa.mn

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна.

Түүнийг өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян албан ёсоор угтан авлаа. Үүний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж зарим баримт бичигт гарын үсэг зурлаа.

Засгийн газрын хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘’Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд та Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар дахин улиран сонгогдсонд баяр хүргэе.  Таны урилгаар хийж буй энэ айлчлал хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна" гэсэн юм.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөхий сайд Ли Көчян хэлэхдээ “Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна хэмээн найдаж байна” гэж тэмдэглэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагалдан Засгийн газрын долоон сайд, долоон УИХ-ын гишүүн БНХАУ-д ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд Улаанбаатарын Төв Цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөл,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Боловсрол солилцооны хөтөлбөр зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

 

11 БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦАНА УУ:

1.

Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын ерөнхий хэлэлцээр

2.

Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын ЗГ хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай МУ-ын ГХЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

3.

БНХАУ-ын ЗГ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр

4.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗГ болон БНХАУ-ын ЗГ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

5.

Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай МУ-ыг төлөөлж СЯ, Хятадын экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр.

6.

МУ-ын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

7.

МУ-ын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

8.

МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө

9.

Спортын салбарт хамтран ажиллах тухай МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

10

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

11

“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

x