Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад паспортын үйлчилгээг нийслэлийн 10 цэгээс авах боломжтой боллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/818253865026850/

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл иргэд харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт захиалах боломжтой.

Энэ талаар Дэд дарга Д.Дэлгэрсайхан "Гадаад паспортын үйлчилгээг 100 айлд байсан нэгж дээрээс 10 нэгж рүү шилжүүлж байна. 2017 онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн. Энэ жил ч нэмэгдэх нь тодорхой байна. 

Тиймээс бид ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүллээ.

Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалж болно.

Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон. 

Цаашид бид паспортны чанарыг сайжруулахад улам анхаарна" гэв.