Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох ТҮР ЗАМын бүтээн байгуулалт эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ эхлүүлсэн байна. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм.

Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгажээ.

Уг замыг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгнө
 
 
 
 
 
 

Мөн хог хаягдлыг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ 650м2 ул хөрсний нягтруулалт, 350м газар хөрсний хуулалт хийгдээд байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх аж.

 

Нийслэлийн авто замын газраас Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө түгжрэлийг бууруулах зорилгоор долоон түр замыг барина. Эдгээрийн нэг нь Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр зам юм.