Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 9-нөөс ДҮҮРГҮҮДИЙН улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг:

  1. Сонгинохайрхан
  2. Баянгол
  3. Баянзүрх
  4. Хан-Уул
  5. Чингэлтэй
  6. Сүхбаатар

Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж.

Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.