Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2017 оны тайлангийн хурал болно

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Туушин зочид буудлын Соёмбо танхимд 

9:00 цагаас “Чанарын соёл–Чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт олон улсын хурал эхэлнэ. 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд 

9:30 минутаас Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2017 оны тайлангийн хурал болно.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байранд

10:00 цагаас "Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийнхан “Хил дамнасан арилжаа хийх тухай” хэвлэлийн бага хурал хийнэ. 

Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарт

10:00 цагт 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт-2” болзолт уралдааны талаар хэвлэлийн бага хурал болно.

“Мишээл экспо” төвд 

11:00 цагт Аялал жуулчлалын “International Travel Mart буюу ITM үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагт нийслэлийн Статистикийн газраас "Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал"-ын талаар мэдээлэл өгнө. 

“Нийслэлийн иргэний танхим”-д

11:00 цагаас "Оюутан цэрэг" сургалтын нээлтийн ажиллагаа болно.

Шангри-Ла худалдааны төвд 

11:00 цагт Би+Д Өөрөөсөө эхэлье!!! үзэсгэлэнгийн хэвлэлийнхэнд зориулсан анхны үзлэг болно. График дизайнерууд хотжилтоос үүссэн байгаль орчны асуудлуудыг зурагт хуудсаар харуулна. 

MN-Мэдээллийн төвд

11.30 цагт УБТЗ ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид байр сууриа илэрхийлнэ. 

14:00 цагт ЭХЭМҮТ, УГТЭ болон "Самсунг" эрүүл мэндийн төвийн хамтран хэрэгжүүлж буй "Зүрхнээс зүрхэнд" төслийн талаар мэдээлэл хийнэ. 

Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд

12:00 цагаас “Тайшир-Алтай ус хангамж” төслийн ажлын гүйцэтгэгчээр Австри Улсын “Тиролер Рооре” ХХК  шалгарсан бөгөөд гэрээг байгуулна. 

Тусгаар тогтнолын ордонд

12:00 цагт Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “АЛТАН ГАРТ ЭМЧ-ШИЛДЭГ ЗАЛУУ” шалгаруулах ёслолын арга хэмжээ болно. 

МҮХАҮТ-д

12:30 цагт “Зочлох үйлчилгээний мэргэжлийн аврага шалгаруулах тэмцээн, “HORECA EXPO- 2018” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

"Багшийн хөгжлийн ордон"-д

14:00-17:00 цагт “Давсны зохистой хэрэглээг дэмжих сургуульд суурилсан арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулна.