Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажил ҮРГЭЛЖИЛЖ байна

ikon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон байдаг. Тэгвэл зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500,000 гаруй тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарчээ. 

Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд 18:00-00:00 цагуудад гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг. Иймд Монгол Улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж байгаа билээ. 

Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор улсын хэмжээнд гуравдугаар  сарын 25-ны байдлаар 1,665 тээврийн хээрэгсэл гэрлийн тусгалаа өөрчлүүлсэн дүн мэдээ байна.

Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байгаа баруун талдаа хүрдтэй 260,000 тээврийн хэрэгсэл байдаг. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт наалгах бөгөөд автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд Замын цагдаагийн албанаас хяналт тавих юм байна. 

Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1,650 төгрөг шаардагдах аж.

Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой.

 

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв