Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Хокингийн чандрыг Ньютон, Дарвин нартай зэрэгцүүлэн оршуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 14-ний өдөр 76 насандаа таалал төгссөн Британий эрдэмтэн Стивен Хокингийн чандрыг Лондон хотын Уэстминстер Абби дахь Исаак Ньютоны шарилын дэргэд оршуулахаар болжээ.

Мөн нэрт эрдэмтэн Чарльз Дарвины булш түүний оршуулах газарт ойрхон байрладаг гэнэ.

Нэрт физикчийг оршуулах ажиллагаа гуравдугаар сарын 31-нд Их Гэгээн Мариягийн сүмд болно гэдгийг талийгаачийн гэр бүл мэдээлжээ.

Уг сүм нь Стивен Хокингийн 50 гаруй жил судлаачаар ажилласан Кэмбрижийн “Gonville and Caius” коллежтой ойрхон байдаг.

Нэрт эрдэмтэн Сэр Исаак Ньютоныг 1727 онд энд оршуулсан бол Чарльз Дарвиныг 1882 онд оршуулж байжээ. Уэстминстерийн захиргаа Стивен Хокингийг дээрх хоёр агуу эрдэмтэнтэй зэрэгцэн нойрсох эрхтэй хүн гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: BBC