“Авто зам экспо-2018” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн- бага хурал Corporate hotel & Convention centre-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тус үзэсгэлэн - бага хуралд хамтран оролцож, 2018 онд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулж байгаа юм.
Үзэсгэлэн-бага хуралд Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, үндэсний авто зам барилгын компаниудаас гадна ХБНГУ-ын Заксан Анхалт мужийн Авто замын газар, БНСУ-ын Барилгын технологийн институт, АНУ, Япон, БНХАУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож, шинэ дэвшилтэт техник, технологио танилцууллаа.
Хоёр өдрийн хуралдаанд “Төрөөс авто замын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого”, “Авто замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан зам барилгын ажлын анхааруулгын систем”, “Монголын авто замын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт”, “Уян хучилтын засвар арчилгаа”, “Pothole Vision”-д суурилсан илрүүлэх систем болон өндөр бат бэхтэй асфальт хучилт” зэрэг нийт 9 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд өнөөдөр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын шинэ техник, технологийн танилцуулгаар үргэлжилж байна.
Гэрэл зургийг mpa.mn