Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Лионель Месси аваргуудын лигийн 100 дахь гоолоо орууллаа

SPS телевиз
2018 оны 3 сарын 15
SPS
Зураг зураг

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн шилдэг 16 багийн хариу тоглолтууд явагдаж, шөвгийн наймын шатанд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорлоо. Энэ удаад Испанийн Барселона клуб талбайдаа Английн аварга Челсиг хүлээн авсан бол Туркийн Бешикташ клуб Германы Байерн Мюнхентэй тус тус өрсөлдсөн юм.

Өмнөх тоглолтдоо Стэмфорд Бриж цэнгэлдэхэд 1:1-ээр тэнцээд байсан Барселона болон Челси клубуудын хариу тоглолт Камп Ноуд явагдсан бөгөөд тоглолтын ердөө 3 дахь минутад испанийн багийн лидер Лионель Месси уругвай довтлогч Луйс Суаресын дамжуулалтаар тооны харьцааг нээсэн юм.

Харин тоглолтын 20 дахь минутад Месси талбайн төвөөс бөмбөг тасалж хурдтай сөрөг довтолгоог эхлүүлэн залуу тоглогч Усман Дэмбэлэд дамжуулалт өгснийг франц “хүү” амжилттай төгсгөж тэргүүллээ баталгаажуулсан юм. Харин тоглолтын сүүлийн хагаст английн баг аюултай довтолгоо олон хийсэн ч амжилт ололгүй улмаар 63 дахь минутад Месси гоцлон тоглолтоороо өөрийн замнал дахь Аваргуудын лигийн 100 дахь гоолоо бүртгүүлсэн билээ. Үүнээс хойш нэмж гоол оролгүй Испанийн Барселона клуб 3:0-ээр Челсиг буулган авч шөвгийн наймд ээлжит удаагаа шалгарлаа.

Энэ тоглолтоос өмнө туркийн Бешикташ клуб германы Байерн Мюнхеныг хүлээн авсан. Германы баг Тиаго Алкантара, Вагнер болон туркийн багийн Гөхан Гөнүлийн автогоолын ачаар талбайд нь ялалт байгуулсан бөгөөд туркийн багаас энэ тоглолтод нэр төрийн нэг гоолыг бразил довтлогч Вагнер Лов бүртгүүлжээ. Ингэснээр Байерн Мюнхен нийлбэр дүнгээр 8:1-ээр Туркийн багийг буулган авсан юм.

Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд:

  1. Ливерпүүл (Англи),
  2. Манчестер Сити (Англи),
  3. Байерн Мюнхен (Герман),
  4. Ювентус (Итали),
  5. Рома (Итали),
  6. Барселона (Испани),
  7. Реал Мадрид (Испани),
  8. Севилья (Испани) клубууд шалгарч үлдээд байна.
Зураг