Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн иргэдэд төрийн Батлан хамгаалах үйлчилгээг үзүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 “Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг”-ийг Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо. 

Өдөрлөгийн гол зорилго Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байна.

Тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дурсамж гардуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгийн хамтарсан тоглолт болсон юм.

Мөн Соёлын төв өргөөний үүдний танхимд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг хүрээнд, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авав.

Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг