Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТИТЭМ Leadership Awards 2017 шагналын эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 1
Сурталчилгаа

Жил бүр зохион байгуулагддаг өнөөгийн Монголын шилдэг бизнес манлайлагчдыг шалгаруулан тэдний ололт амжилтыг онцлох зорилготой “ТИТЭМ Leadership Awards 2017” арга хэмжээ хоёр дахь удаагаа 2018.02.09-ны үдэш Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдлаа.

2017 оны “Шилдэг Манлайлагч” буюу “Leadership Award” шагналд өнөө цаг үеийн олон залуу манлайлагчид нэр дэвшсэнээс Монос Группийн гүйцэтгэх захирал Х.Ананд ялагчаар тодорлоо. Монос групп нь Монголчуудыг эрүүл жаргалтай амьдруулахад томоохон хувь нэмэр оруулж, Монгол технологид суурилсан шинэлэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод болон олон улсад нэвтрүүлж, амжилтаараа манлайлж байгаа юм.

Мөн тус арга хэмжээнээс “Шилдэг гарааны бизнес”, “Шилдэг арга хэмжээ” тус тус онцлон шалгарууллаа.

“Шилдэг гарааны бизнес” номинацид:

Ulaanbaatar Passport, LendMN, Наад, iHotel, Faro, Хуур зэрэг стартап бизнесүүд нэр дэвшсэнээс хиймэл оюун ухаанд суурилсан банк санхүүгийн үйлчилгээг, тенхологийн дэвшилтэй хослуулан энгийн хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн LendMN шалгарсан байна.

“Шилдэг арга хэмжээ” номинацид:

“Айсуй давалгаа” (TEDxUlaanbaatar), “Хөрөнгө оруулагч үндэстэн”, “JCI ASPAC 2017”, “Hack UB”, “Unplug” (Unread) зэрэг арга хэмжээнүүд нэр дэвшсэнээс JCI Mongolia байгууллагаас зохион байгуулсан, Ази Номхон бүсийн нийт 58 улсын 3600 гаруй төлөөлөгчдийг хамруулсан JCI Asia-Pacific Conference 2017 “Шилдэг арга хэмжээ” шагналыг хүртсэн байна.

ТИТЭМ Leadership Awards нь Монголын шинэ үеийн салбар бүрийн бизнесийн манлайлагч залуучуудад зориулсан үйл ажиллагаа бөгөөд энэхүү хүндэтгэлийн хүлээн авалт нь манлайллын шилдгүүдийг тодруулахын зэрэгцээ хүрэлцэн ирсэн зочдод нэтворкинг хийх томоохон боломжийг бий болгосон юм. Тус ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Y&R Mongolia, хамтран зохион байгуулагчаар Forbes Mongolia нар хамтран ажиллалаа.

Ирэх жилийн шилдэг манлайлагчдын үдшээр эргэн уулзацгаая.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.