Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

The Voice of Mongolia: Хэн хэний багт оров?

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн телевизийн салбарын томоохон контент болох “The Voice” шоуг "Монгол HD" телевизийн хамт олон албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа зохион байгуулж байгаа билээ. 

Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа юм. Энэхүү шоу нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай.

The VOICE оf Mongolia шоу нэвтрүүлгийн шүүгчээр Монгол Улсын УГЗ, On&Off продакшны захирал С.Ононбат, МУГЖ, Монгол улсад Heavy металл рок урсгалыг үндэслэгч, Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр, Монгол Улсын төрийн соёрхолт, Монгол поп урсгалыг санаачлагч, Камертон хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар ажиллаж байгаа юм.

Шоу эхэлснээс хойш хэдийнээ 5 долоо хоног өнгөрч, шүүгч нар багаа бүрдүүлсээр байна. Ингээд 5 долоо хоногийн байдлаар шүүгчдийн багийн бүрэлдэхүүн ямар байгааг танилцуулж байна.

/Зургийн эхийг фэйсбүүкээс авав/

 
 
 
 
Одоогийн байдлаар С.Ононбат шүүгчийн багт орсон оролцогч Г.Бүрэн-Ирээдүйгийн дуулсан "Орь залуу нас" дууны бичлэг Youtube сувагт хамгийн их буюу 950,000 орчим үзэлттэйгээр тэргүүлж байна.