Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮК-ийн ажилтнуудыг халуун аарцаар дайлав

ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд ачаалал ихтэй хүнд хэцүү ажил хийж буй тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд, зам талбайн үйлчлэгч нарт НОБГ-ын харъяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн хамт олон халуун аарцаар үйлчиллээ.

 

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн “Шинэ өргөө” ОНӨАТҮГ-ын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 50 гаруй ажилтан хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.