2018/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,431.51₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-26°
01:00
S32
-28°
02:00
S32
-28°
03:00
S32
-29°
04:00
S32
-31°
05:00
S32
-31°
06:00
S32
-29°
07:00
S32
-29°
08:00
S32
-29°
09:00
S32
-28°
10:00
S32
-27°
11:00
S32
-25°
12:00
S32
-22°

"Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 ботийг номын сангуудад өглөө

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN

 Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар "Архивын байгууллагын гол үүрэг бол сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримт бичгүүдийг судалгааны эргэлтэд оруулах байдаг. Үүний тулд сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтыг сэлбэн засах, сэргээх, хувилан олшруулах, олон ботиор хэвлэн нийтлэх үүрэгтэй.

Архивын байгууллагууд бол үндсэндээ шинжлэх ухааны байгууллага. Шинжлэх ухааны байгууллагын үүрэг бол бүтээгдэхүүнээ бэлдэж өгөх юм. 

Өмнө нь архивын баримтыг хэвлэхдээ, монгол бичиг дээр байгаа баримтыг кирилл үсэг рүү хөрвүүлдэг байсан. Гэтэл орчин үеийн судлаачид хөрвүүлэг нь баримтыг үнэ цэнтэй болж чадахгүй байна, хөрвүүлэг хийхдээ алдаа гаргаж байна гэж үздэг болсон.

Тиймээс бид “Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийг хэвлэхдээ уг хуучин баримт ямар байсан, яг эх хувилбараар нь сканнердаж эмхэтгэсэн. Энэхүү бүтээл нь манж хэл дээр хэвлэгдсэн юм.

Ер нь цаашдаа ч архивын баримтууд бүгд анхны эхээрээ хэвлэгдэх хэрэгтэй. Жишээ нь, энэхүү баримтын талаар судлахын тулд судлаач заавал архивт орж үзэх шаардлагагүй, энэ номноос үзэх боломжтой боллоо" гэв.

Номын нээлтийн үеэр 20 боть номын эмхэтгэлийг Улаанбаатар хотод байрлах бүх номын сангуудад тарааж өгсөн юм.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

x