Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажилласан байна.
Гэрэл зургийг mpa.mn