Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Энэ онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 69.5 тэрбумын хохирол учирсан

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хууль Зүй, Дотоод, Хэргийн Яам, Барилга, Хот, Байгуулалтын Яам, Сангийн Яам, Татварын Ерөнхий Газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харъяа зарим агентлагийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 9 албан тушаалтан, мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн Увс аймгийн Өлгий, Түргэн, Тэс, Хяргас сумын удирдах албан тушаалтнууд, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын 9 буюу нийт 18 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасны дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Мөн 2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 69.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбумыг нөхөн төлүүлсэн" гэлээ.