Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголын 2017 оны шилдэг ГЭРЭЛ ЗУРГУУД

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зарласан “МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017” уралдааны шилдгүүд тодорлоо.

Уралдаанд мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид, залуу үеийн чөлөөт уран бүтээлчид оролцсон байна.

Энэ жил нийслэлээс гадна Ховд, Баян - Өлгий, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ,Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод аймгаас  нийтдээ 80 гаруй  гэрэл зурагчдын 450 орчим бүтээл дөрвөн номинацид ирүүлжээ. Үүнээс шилдэг 100 бүтээлийн үзэсгэлэнг гаргажээ.

2017 оны шилдгүүдийг танилцуулж байна.

Фотосэтгүүл зүй, баримтат гэрэл зураг төрөлд:

Спортын гэрэл зурагчин  Ч.Ганбатын “Аваа өгөө” бүтээл Оны шилдэг баримтат гэрэл зургаар,

 
Гэрэл зургийг mpa.mn
 

Хүрээлэн буй орчин, аялалын гэрэл зураг төрөлд:

Байгалийн  гэрэл зурагчин  Л.Жаргалын “ Их нартын байгалийн нөөц газар – ҮНЭГ” бүтээл,

 
Гэрэл зургийг mpa.mn
 

Оны шилдэг агшин төрөлд:

"Өдрийн сонин"-ы залуу уран бүтээлч  Г.Базаррагчаа “Айдасгүй зоог” зураг,

 
Гэрэл зургийг mpa.mn
 

Модерн фото арт төрөлд:

Өвөрхангай аймгийн гэрэл зурагчин С.Чинбат Оны шилдгээр “Агшинг сүүдэрлэхүй” бүтээл тус тус шалгарлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn
 

Гран-При шагнал:

Гамма агентлагийн гэрэл зурагчин, олон улсын Ройтерс агентлагийн Монгол дахь фото сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Нүүрс тээвэрлэлтийн зам” цуврал бүтээл хүртжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 

Уралдааны шүүчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, UBS ТB-ийн Ерөнхий зураглаач  Х.Ихбаяр, УИХ-ын ХМА дарга, сэтгүүлч С.Батбаатар, МЗЭ шагналт, зураач С.Төгс- Оюун болон гэрэл зурагчин  Д.Октябрь, Л.Элбэгзаяа нар ажилласан байна.

 

Эх сурвалж: mpa.mn