Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гарааны бизнесүүдийн АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААгаар зочиллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд “Pro one office”-т зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдаанд 30 гаруй гарааны бизнес оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм. Үзэсгэлэн худалдааг Гадаад харилцааны яам болон Швейцарийн хамтын ажиллагааны байгууллагаас дэмжиж байгаа аж.

Гарааны бизнесүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд турших орон зай хомс учраас бие биенээ дэмжих, хамтын ажиллагаа бий болгох зорилгоор энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. 

Бид үзэсгэлэн худалдаанд зочилж гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсанаа хүргэж байна.

 

“Мayara” брэндийг үүсгэн байгуулагч, захирал Э.Азжаргал “Монголын түүх, соёлын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаанаас үүдэж анх бизнесээ эхлүүлж байсан. Нөгөө талаас хэрэглээнд нийцсэн зүйлс боломжийн үнэтэй байдаггүй. Тиймээс бид Монголын уран бүтээлчидтэй хамтран түүхийн судалгаа, угсаатны зүйд тулгуурлаж цүнх, ороолт үйлдвэрлэж эхэлсэн.

Мөн цагаан сарын коллекц дээр ажиллаж байна. Монголын түүх, соёлоо хэрэглээнд нэвтрүүлж, түүгээрээ бахархдаг байхын тулд үйл ажиллагаагаа явуулж байгаа” хэмээн бүтээгдэхүүнийхээ үндсэн агуулгыг танилцуулж байв.

 

Их-Өсөлт ХХК-ийн захирал, “Arigun” лааны брэндийг үүсгэн байгуулагч Х.Ихбаяр “Бизнесээ эхлүүлсэн эхний жилээ судалгаа, шинжилгээн дээр ажилласан. Анхны бүтээгдэхүүнээ 2017 оны наймдугаар сараас худалдаанд гаргасан. Манай лааны онцлог, шинж чанар нь зургаан төрлийн жимс, цэцэг, мод зэрэг байгалийн үнэр, охь шингээсэнд оршино. Үүнээс гадна сав, баглаа боодол дээр маш их анхаарсан. Тиймээс дахин боловсруулсан, хаягдалгүй байдаг. Лааны гол 100 хувь даавуугаар хийгдсэн.

Хамгийн гол нь лааны тос маань 100 хувь байгалийн гаралтай, химийн ямар нэгэн нэмэлт ороогүй учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Лааг Монголчууд гэрэл гаргадаг гэж ойлгодог байсан. Сүүлийн үед лааны хэрэглээ өсөж байна. Манай бүтээгдэхүүн гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэх, тансаг үнэрээр дамжуулан стресс бууруулах, нойргүйдлийг эмчлэх, ядаргаа тайлах, энерги цэвэршүүлэх үйлчилгээтэй” гэв. 

Гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүд, ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг