Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт "Хайраа хуваалцья" нээлттэй өдөрлөг боллоо

Сүхбаатар дүүрэг
2017 оны 12 сарын 8
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн ОУБ-ын Налайх-2 орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийнхөнтэй хамтран өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Хайраа хуваалцъя” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр нээж хэлсэн үгэндээ “НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан.

Энэ өдрийг тохиолдуулан 13-18 хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдээ баярлуулах, тэдний эцэг эхчүүдэд асаргаа, харилцааны талаар мэдээлэл өгөхөд зориулан “Хайраа хуваалцая” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зорилтот бүлгийн иргэддээ зориулсан тодорхой ажлуудыг санаачилан хэрэгжүүлж байна.

Тухайлбал, дүүргийн НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөчийн угтах үйлчилгээ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтраад тэргэнцэр байршуулсан.

Мөн ЗДТГ-ын байрны гаднах автомашины зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол бий болголоо. Ийм зорилтот бүлгийн иргэд дүүргийн ААНБ-уудаар үйлчлүүлэхэд орох, гарах гарц, шат довжоог стандартад нийцүүлэх зөвлөмж хүргүүлсэн” зэргийг тодотгов.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхдүүд алиалагч, үлгэрийн баатруудын тоглолтыг үзэж, ээж, аав, хүүхдүүд эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдан гэр бүлээрээ нэг өдрийг дурсамж өнгөрүүллээ.