2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

ФОТО: БНМАУ-ын Баатар И.А.Плиевийн хөшөөг Зайсангийн аманд байршууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо.

Армийн генерал И.А.Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойн зүүн хойно “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-ний өгсөх шаттай зэрэгцээ, хойд зүг рүү харуулан байршууллаа.

Осетиний тариачны гэр бүлээс гаралтай Исса Александрович Плиев нь 1903 онд төрсөн. 1922 онд Оросын Улаан армид элсч, 1926 онд Ленинград хотын морин цэргийн сургууль төгссөн түүнийг Краснодар хот дахь Хойд Кавказын морин цэргийн ангийн захирагчаар томилсон байдаг. 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил гаран Монголд ажилласан тэрбээр нутаг буцаж улмаар Дэлхийн 2 дугаар дайнд Украйны 3-р фронтын морин механикжсан бүлгийн 4-р гвардын морин цэргийн корпусын командлагчаар, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцжээ. Чөлөөлөх дайнд түүний орлогчоор генерал Ж.Лхагвасүрэн томилогдон мөр зэрэгцэн тулалдсан байдаг.

Чадварлаг командлал, баатарлаг ур чадварыг нь үнэлэн 1944, 1945 онд ЗХУ-ын баатар цол олгосон нь түүнийг ямар удирдагч, командлагч болохыг харуулсан хэрэг билээ. 

Лениний одон ба "Алт Од" медаль гардуулсан. Армийн генерал И.А.Плиев нь ЗХУ төдийгүй БНМАУ-ын Баатар цол хүртсэн эрхэм. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны тавдугаар сарын 7-ны өдрийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгож, баатрын Алтан таван хошуу медаль, Сүхбаатарын одонгоор шагнажээ. Түүнчлэн 1985 онд Монголын Ардын армийн Мотобуудлагын хороог түүний нэрэмжит болгосон аж.

Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич,  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов. 

Фото: Хөшөөний нээлт

Гэрэл зургийг mpa.mn

x